Дэлхийн агаарын температур дээд хэмжээнд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

Дэлхийн агаарын температур өнгөрсөн онд сүүлийн гурван сая жилд байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн нь хүн төрөлхтнийг уур амьсгалын гамшигт ойртууллаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш “Петерсбергийн уур амьсгалын яриа хэлэлцээ” чуулга уулзалт дээр үг хэлэхдээ онцолжээ.

Түүний хэлснээр, өнгөрсөн жилд мөн урьд өмнө бүртгэгдэж байгаагүй олон тооны байгаль, уур амьсгалын гамшиг тохиосон байна.

Агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж дээд хэмжээнд хүрч, аж үйлдвэржилтээс өмнөх түвшнээс 148 хувиар нэмэгдсэн байна. Дэлхийн агаарын температур гурван хэмээр, далайн түвшин 15 метрээр нэмэгдсэн нь сүүлийн гурван сая жилд байгаагүй өндөр үзүүлэлт гэж Гуттереш онцолсон байна.

“Энэ зууны сүүл гэхэд агаарын температур 2.4 хэмээр нэмэгдэх гамшигт ойртсоор байна. Бид ангалын ирмэг дээр зогсож байна” гэж НҮБ-ын тэргүүн анхааруулжээ.

Тиймээс хүн төрөлхтөн хүчээ нэгтгэж, цэвэр, ногоон хөгжлийн замд гарах шаардлагатай байна гэж тэрбээр дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ҮЛ ТААЛАГЧ(172.69.252.140) 2021 оны 05 сарын 07

Хэн дуртай нь мөнгөтэй нь уурхай нээж байгаль орчныг сүйрүүлж байгаад хатуу хяналт тавих шаардлагатай болж байгааг харуулж бна. Эх орны баялгийг цөөн хэдэн хүн идэж ханахгүй шунахайран сүйтгэж бна. Үүнээс болж гол мөрөн ширгэж байгалийн өнгө төрх нь алдагдаж бна. Нөхөн сэргээлт нтр бол ор нэрийн төдий болчихсон. Бас үүнтэй зэрэгцээд газар худалдах асуудал наад захын жишээ. Сум хорооны зарим дарга нар нь хахуульд идэгдсэн, тэдэнд үйлчилдэг болчихсон тухай сонсоод жигшиж зэвүүцэж бна.

0  |  0
Top