АНУ-д эрвээхий устаж үгүй болж буйн шалтгааныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

АНУ-ын экологичид тус улсын баруун бүс нутгуудад эрвээхийн тоо толгой, төрөл зүйл сүүлийн 40 жилд огцом цөөрч байгаа нь намрын улиралд агаарын температур өсөж буйтай гол төлөв холбоотой болохыг тогтоожээ.  

Невада мужийн их сургуулийн профессор Мэтт Фористерийн мэдэгдсэнээр, дэлхийн дулаарал дэлхийн бүх бүс нутагт хүчтэй нөлөөлж буйг байна.Сүүлийн жилүүдэд явуулсан ажиглалтын дүнгээс үзвэл дэлхийн амьд амьтан амьдардаг бүх тивд гэрийн болон зэрлэг зөгий, эрвээхий зэрэг олон шавж, хорхойн тоо толгой эрчимтэй буурч буйг харуулжээ. Тухайлбал, сүүлийн зургаан жилд зэрлэг зөгийн тоо толгой 30 гаруй хувиар буурсан бол Умард Америкт гэрийн зөгийн тоо хоёр дахин цөөрсөн байна.

Экологичидийн тооцоолсноор, 2050 он гэхэд Их Британи болон Европын зарим бүс нутагт тодорхой төрөл зүйлийн эрвээхий устаж үгүй болох эрсдэл байна. Үүний гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа төдийгүй дэлхийн дулааралтай холбоотой экосистемийн өөрчлөлт гэж шинжээчид үзэж байна.

Судлаачид АНУ-ын баруун бүсийн 11 мужийн нутаг дэвсгэрт амьдардаг 450 гаруй төрөл зүйлийн эрвээхийн тоо толгой, янз бүр байдлыг судалжээ. Эрвээхийн тоо толгой, төрөл зүйлийн байдалд намрын уур амьсгал хамгийн хүчтэй нөлөөлсөн гэж Фористер тэргүүтэй судлаачид онцолжээ. Энэ улиралд агаарын температур нэмэгдэхэд эрвээхийн бүх төрөл зүйлийн тоо толгой буурахад хүргэж байжээ. Үүний шалтгаан тодорхойгүй байгаа ч эрдэмтэд дулаан намар шавжууд усанд хүрэх боломгүй болгож эсвэл тэдний байгалийн дайсны идэвхжлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэж таамаглаж байна.

Цаашдын ажиглалтууд дэлхийн дулаарлын үйлчлэлийн механизмыг нээж, эрвээхийг устаж үгүй болохоос аврахад тусална гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 06

Zugii ystaval hyn turluhtun ystana gej.Delhiin erdemted todorhoilson baidag.

1  |  0
Top