Шавьжны мөхөл жилд 400 мянган хүний аминд хүрдэг

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд ургамал, цэцгийн тоос хүртээгчид болох шавьжны зарим төрөл устаж үгүй болсноор жимс, ногоо, самрын ургац 3-5 хувиар буурахад хүргэж байгааг тогтоожээ. Улмаар үүнээс үүдэлтэй зүрх судасны өвчин, харвалт, чихрийн шижин болон зарим төрлийн хорт хавдрын улмаас жилд 400 мянга гаруй хүн хорвоог орхиж байна гэсэн судалгаа гарчээ.

“Environmental Health Perspectives” сэтгүүлд бичсэнээр, хүний үйл ажиллагаа байгалийн тогтолцоонд нөлөөлснөөр шавьжны тоо толгойг 1-2 хувиар цөөрөхөд хүргэж, улмаар хүний эрүүл хүнсний хангамжид аюул учруулж байна.

Судлаачид Ази, Африк, Европ болон Латин Америкийн туршилтын фермийн аж ахуйн сүлжээний мэдээллийг ашиглан байгалийн тоос хүртээгчдийн мөхлийн үр дагаврын загварчлалыг гаргажээ. Судалгаагаар халдварт бус өвчний түвшин өндөр байдаг дунд болон өндөр орлоготой орнуудад жимс, ногоо, самрын үйлдвэрлэл буурсныг тогтоосон байна. Тухайлбал, Хятад, Энэтхэг, Индонез, Орос зэрэг дунд орлоготой, хүн ам ихтэй орны иргэдийн эрүүл мэнд хамгийн ихээр хохирчээ.

Харин эдийн засгийн хохирлыг нь бага орлоготой орнууд хамгийн ихээр үүрч байна. Эдгээр орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийт алдагдал 10-30 хувьд хүрч болзошгүйг судалгаагаар харуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. LOUIS(185.4.227.89) 2022 оны 12 сарын 15

Учир нь та бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу\nСанхүүгийн хямрал, та юу хийхээ мэдэхгүй байна уу?\nӨнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд санал болгох болно

0  |  0
Top