Робот нохой хамгаалагчийн ажил хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

Швейцарын “Digital Realty” компани мэдээлэл боловсруулах төвийн хамгаалалтад робот нохойг хөлсөлж авсан тухай “DataCenterDynamics” сайт мэдээлжээ.

“Anybotics” компанийн “Anymal” робот нохой нь Цюрих дэх мэдээллийн төвийн өрөө тасалгаа, хонгил бүрийг тогтмол шалгадаг байна. Робот нохой өдөрт есөн удаа төвийг шалгадаг байна. Хоёр цаг үргэлжилдэг шалгалтын үеэр робот хараа, дулаан болон дууны хэмжилт хийдэг. Үүний дараа робот нохой өөрийн байрандаа очин, цэнэглэгддэг аж.

Робот нохой хамгаалалтаас гадна мэдээллийн төвийн үйл ажиллагаанд гарсан алдаа илрүүлдэг байна. Тухайлбал, кабел утас халах эсвэл насос хэт чичирхийлэх зэрэг гэмтлийг илрүүлэх чадвартай. Энэ тохиолдолд робот операторуудад анхааруулах мэдээлэл өгдөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top