“Hyundai Motor” компанид роботууд ажиллаж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНСУ-ын “Hyundai Motor Group” компанийн төв байранд роботууд цэцэрлэгч, хамгаалагч, хүргэлтийн ажилчны үүрэг гүйцэтгэж эхэлжээ.

Роботуудын ийн ажиллуулснаар хүмүүсийн ажиллах тав тухыг нэмэгдүүлэх зорилготой.

DAL-e Gardener загвар нь цэцэг, ургамал услах даалгавартай бөгөөд олон төрлийн мэдрэгчийн тусламжтай барилгын угтах заалан дахь тавилга зэрэг саадыг тойрон, цэцэг, ургамалд хүрдэг байна. Ингэхдээ робот усны саваа өөрөө усаар дүүргэж, хуучин усыг асгаж чаддаг байна.

 

 

DAL-e Delivery робот нь “Hyundai Motor Group” компанийн төв байрны кафенаас аль ч давхарт захиалсан ундаа, кофег хүргэж өгдөг. Ажилтнууд апп-ын тусламжтай уух зүйлээ захиалдаг байна. Нэг удаад 16 аяга зөөх чадвартай робот хүний царайгаар таньж, захиалсан зүйлсийг нь ялгаж өгдөг байна.

 

 

Харин SPOT нэртэй дөрвөн хөлт робот нохой барилгын хамгаалалтыг хариуцдаг. Шаардлагатай тохиолдолд роботууд цэнэглэх цэг дээр өөрсдөө очин цэнэглэгддэг байна. Ингэхдээ тэд цахилгаан шат ч ашиглаж чаддаг.

 

 

“Hyundai Motor Group” компани хүн, роботууд зэрэгцэн ажиллах боломжтой тийм таатай орон зайг бүрдүүлэхээр зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top