Эрэн хайх ажиллагаанд зориулж робот жоом бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
19 цагийн өмнө

 

Японы Осакагийн их сургууль, Индонезийн Дипонегоро их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг онцгой нөхцөлд хүнд даалгавар биелүүлэх чадвартай био хайбрид жоом бүтээжээ.

Эдгээр бичил роботууд маш нарийхан нүр, орон зай руу нэвтэрч, саадыг даван, хүн хүрэх боломжгүй газраас хэрэгтэй мэдээллийг дамжуулах чадвартай.

Роботыг бүтээхдээ олон сая жилийн хувьслын үр дүн болсон жоомны байгалийн биеийн бүтцийг орчин цагийн технологийг хослуулжээ. Мадагаскарын Gromphadorhina portentosa жоомны нуруун дээр хөдөлгөөн, температур, чийгшил, саад мэдрэгч бүхий бичил цахим төхөөрөмж суурилуулсан байна. Түүнчлэн, жоомны сахалд электрод суулгаснаар шавжуудын хөдөлгөөнийг удирдах боломжтой болжээ.

Ийм хэмжээний робот бүтээхэд туйлын хүнд ажил. Тиймээс бид илүү хялбар аргаар асуудлыг шийдсэн гэж Дипонегоро их сургуулийн судлаач Мохаммад Арианто ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu