Швейцарын Лозаннагийн холбооны политехникийн сургуулийн мэргэжилтнүүд Францын мэргэжилтнүүдтэй хамтран цог хорхойтой төстэй хэт хөнгөн, уян хатан бичил робот бүтээжээ.
Ирээдүйд эл бичил ухаалаг машины “сүргийг” хүрч очиход бэрх газруудад засварын ажил хийх болон шавьжны амьдралыг судлахад ашиглах боломжтой гэж зохион бүтээгчид мэдээлжээ.
“DEANsect” нэр авсан энэ робот гурван м/с хурдаар явах хүчин чадалтай. Хоёр хувилбараар бүтээгдсэн роботын нэг нь хэт нарийн, уян цахилгаан дамжуулах утасны тусламжтайгаар ажилладаг бөгөөд дээрээс нь гишгэх эсвэл ялааны алуураар цохиход хүртэл ажиллаж байхаар бат бөх бүтээжээ. Хоёр дахь хувилбар нь зайгаар ажилладаг. Ийм “цох” гэрэл, харанхуй орчинг ялгах чадвартайгаас гадна гадаргуу дээр тэмдэглэсэн зураасны дагуу явах, бүх төрлийн гадаргуу дээр явах чадвартай. “DEANsect” роботын уяан хатан чанар, хурдны нууц нь хүний үсний ширхэгтэй ижил нарийн эластомерийг ашигласанд оршиж байна. Түүнчлэн, хэдхэн молекулын хэмжээтэй тэнцэх өргөн цахилгаан дамжуулах утас нь маш уян хатан бөгөөд цахилгаан маш сайн дамжуулдаг аж. Робот 0.2 г жинтэй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )