Сингапурын Наньяны технологийн их сургуулийн эрдэмтэд жоомыг киборг болгон хувиргаж сурчээ.
Шинжлэх ухааны “Flexible Electronics” сэтгүүлд бичсэнээр, киборг жоомыг урьд өмнө нь бүтээж байсан ч өмнөх туршилтууд шавжийн мэдрэлийн тогтолцоонд электрод залгах замаар явуулдаг байсан байна. Энэ арга нь туршилтын шавжуудын амьдрах хугацааг эрс богиносгодог байсан нь ийм төрлийн туршилтыг үр дүнгүй гэж үзэхэд хүргэдэг байжээ. Харин Сингапурын эрдэмтэд жоомны сахалд алт, хуванцраар хийсэн бичил гуурс залгаж, гуурсыг шавжийн нуруун дээр байрлуулсан бичил үүргэвчийн утастай холбох аргыг олжээ. Бичил гуурс сул цахилгаан дохио жоомны сахал өгснөөр, шавжид баруун эсвэл зүүн эргэх дохио өгдөг байна.
Түүнчлэн, эрдэмтэд жоомны хэвлийд бичил электрод залган, түүнийг хурдан эсвэл удаан гүйхийг удирддаг байна. Ингэснээр, эрдэмтэд киборг жоомыг удирдан саадтай замыг амжилттай туулуулжээ. Туршилтын явцад шавжийн хөдөлгөөнийг нарийн удирдаж чадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )