Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн байгалийн баялгийг хомхой сэтгэлээр ашиглаж буйн улмаас дэлхий дээр биологийн төрөл зүйлийн их мөхөл эхлэх аюултайг Австрали, Европын эрдэмтэд анхааруулжээ.
“Daily Mail” хэвлэлд бичсэнээр, супер компьютерын тусламжтай дэлхий дээрх 15 мянган хүнсний гинжин хэлхээний загварыг гаргажээ. Муу хувилбараас үзвэл, 2050 он гэхэд амьтан, ургамлын төрөл зүйлийн 10 хүртэлх хувь, 2100 он гэхэд 27 хувь нь устаж үгүй болох магадлал өндөр болохыг тогтоожээ. Харин дунд хувилбараас үзвэл, 2100 он гэхэд биологийн төрөл зүйлийн 13 хувийг алдана. Их мөхлийн гол шалтгааныг эрдэмтэд дэлхийн дулаарал, хүний үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна.
Өмнөх судалгаанууд алдаатай байсныг эрдэмтэд онцолжээ. Учир нь төрөл зүйлүүдийн харилцан хамаарлыг тооцоолоогүй байна. Төрөл зүйл олноор устаж үгүй болсноор араатан амьтдыг мөхөхөд хүргэнэ.
Сэтгэгдэл ( 0 )