Олон улсын байгаль хамгаалах холбоо Борнео заануудыг устан үгүй болох аюулд орсон төрөл зүйлийг оруулдаг Улаан номд багтаажээ.
Борнео заанууд нь дэлхий дээрх биеэрээ хамгийн жижиг заанууд юм. Тэд 2.5 м-ээс өндөр өсдөггүй аж. Борнео заануудыг 1950 онд нээсэн ч саяхнаас дэд төрөл болохыг нь хүлээн зөвшөөрчээ. Индонезийн Борнео арлын ширэнгэн ойг модыг тайрч, дал мод ихээр тарих болсны улмаас бяцхан заануудыг тоо толгой ихээр хорогджээ. Өдгөө байгальд нийт 1000 хүрэхгүй Борнео заан үлдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )