Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2070 он гэхэд дэлхий дээрх амьтан, ургамлын гуравны нэг нь устаж үгүй болж болзошгүй гэж эрдэмтэд таамаглажээ. Амьтан ургамлын амьдрах чадварт нөлөөлдөг гол хүчин зүйлс нь зуны улирлын өдрийн температурын дээд хэмжээ гэж тэд үзэж байна. Тэд манай гарагийн 538 төрөл зүйлийн ургамал, амьтны талаарх мэдээллийг шинжилсэн бөгөөд агаарын хамгийн өндөр температур 0.5 хэмээр дээшлэхэд эдгээр төрлийн 44 хувь нь тухайн бүс нутагт устаж алга болж байжээ. Агаарын температур 2.9 хэмээр нэмэгдэхэд эдгээр төрлийн 95 хувь нь тухайн бүс нутагт бүрэн устаж үгүй болсон байна.
Энэ оны нэгдүгээр сар сүүлийн 141 жил байгаагүй дулаан сар байсан бол сүүлийн арван жил түүхэнд байгаагүй дулаан байсныг шинжээчид анхааруулжээ. Уур амьсгал судлаачид 2020 оныг түүхэн дэх хамгийн дулаан таван жилийн нэг байх болно гэж таамаглаж байна.
Дулаан бүсийн амьтан, ургамал хамгийн эмзэгт тооцогдож байна. Амьтан, ургамал хэр хурдан устан үгүй болох нь манай гарагийн агаарын температур хэр дулаарахаас шууд хамаарна гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Хэрэв дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай Парисын гэрээг баримталж чадвал 2070 он гэхэд амьтан, ургамлын 20 хувийг алдах гэнэ. Эс бөгөөс эдгээрийн гуравны нэг нь устаж алга болох аюул нүүрлээд байна гэж Аризонагийн их сургуулийн профессор Жон Винс онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)