Туйлын мөс хайлснаар өдрийн үргэлжлэх хугацаа уртсаж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

АНУ-ын Калифорнийн их сургуулийн геологичид дэлхийн дулаарлаас үүдэн Гринланд, Өмнөд туйлын мөс хайлснаар Дэлхийн эргэлтийн хурд, чиглэлд нөлөөлж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнээс хоногийн үргэлжлэх хугацаа хамаардаг байна.

“Nature” сэтгүүлд бичсэнээр, манай гарагийн эргэлтийн хурд үргэлж хэлбэлздэг байсан ба нарийн тооцооллын технологи гарч ирэхээс өмнө үүний цорын ганц сөрөг нөлөө нь нар, сарны хиртэлт болон сансрын бусад үзэгдэл, үйл явдлын хугацаа өөрчлөгдөх явдал байв. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Дэлхийн эргэлтийн хурд огцом буурч байгаа ба үүнээс болж хоногийн үргэлжлэх хугацаа уртсах боломжтой. Манай гарагийн эргэлт удааширч байгаа нь масс туйлаас доод өргөрөг рүү шилжиж буйтай холбоотой.

Хэдийгээр хоногийн үргэлжлэх хугацаа уртсах нь хүмүүст бараг мэдэгдэхгүй ч санхүүгийн зах зээл, тархмал систем болон нарийн тооцоолол шаардсан бусад салбарын үйл ажиллагаанд нөлөөлөх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УНШИГЧ(66.181.166.134) 2024 оны 04 сарын 01

УЛС ОРОН ГАЗАР НУТГИЙН НЭРИЙГ МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ БИЧЭЭЧЭЭ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ХҮМҮҮСЭЭ

1  |  0
Top