Японы иргэний агаарын тээврийн хамгийн том хоёр компанийн нэг болох Japan Airlines (JAL) цахим халдлагад өртжээ.
NHK сувгийн мэдээлснээр, пүрэв гарагийн (2024.12.26) өглөө хакерууд JAL компанийн дотоод болон гадаад системийг холбодог сүлжээний төхөөрөмжид халдсан байна. Үүний улмаас тус компани Токиогийн Ханэда нисэх онгоцны буудал болон Осакагийн Кансай, Итами нисэх онгоцны буудлуудад асуудалтай тулгарчээ. Тухайлбал, ачаа шалгах, хадгалах болон нислэгт бэлтгэх системд саатал гарсан байна. Улмаар 15 гаруй онгоцны нислэг саатахад хүрчээ. Азаар цахим халдлагад Токио хотын Нарита олон улсын нисэх онгоцны буудал өртөөгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )