БНАСАУ цөмийн эрчим хүч, сансрын хөтөлбөрийн технологийн талаарх мэдээлэл хулгайлах зорилгоор ирэх онд БНСУ-ын эсрэг цахим халдлагаа идэвхжүүлнэ гэж Ёнхап агентлаг БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны мэдээллийг дамжуулжээ.
БНАСАУ улс төрийн зорилгоор тэргүүлэх технологи, дипломатын болон аюулгүй байдлын мэдээллийг авахаар зорьж байна гэж БНСУ-ын тагнуулын албанаас мэдэгдсэн байна. Хойд Солонгосын хакерууд ирэх онд Өмнөдийн технологийг хулгайлах тал дээр хүчээ төвлөрүүлж, ялангуяа атомын цахилгаан станц, чип болон батлан хамгаалах аж үйлдвэрийн мэдээллийг сонирхож байна гэжээ. Үүнээс гадна Хойд Солонгосын хакерууд крипто валюттай холбоотой цахим гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэнэ гэж БНСУ-ын тал үзэж байна.
2017 оноос хойш Пёньян нийт 1.5 их наяд вон буюу 1.2 тэрбум ам.долларын крипто валютын актив хулгайлсан тухай Ёнхап агентлаг онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )