Энэтхэгийн “Indian Cyber Force” бүлэглэлийн хакерууд Канадын Зэвсэгт хүчний цахим хуудсанд халджээ.
Канадын Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч Даниэл Ле Бутильегийн мэдээлснээр, цахим хуудсанд лхагва гарагт алдаа гарсан ба маргааш өдөр нь хэвийн ажиллагаанд оруулжээ. Цахим хуудсыг Канадын засгийн газар болон тус яамны нэгдсэн сүлжээнээс тусгаарласан байна. “Indian Cyber Force” хакеруудын бүлэглэл алдаатай сайтын скриншотыг нийгмийн сүлжээн дэх аккаунтдаа нийтэлж, халдлагыг хариуцлагыг өөртөө авчээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо тус улсад амиа алдсан синкхүүдийн тэргүүн Хардил Сингх Нижарын амь насыг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн талыг сэжиглэж байгаа тухай мэдэгдсэнээс үүдэн тус хоёр улсын харилцаа хурцдаад байгаа билээ. Энэ мэдэгдлийн дараа Канад Энэтхэгийн дипломатчийг хөөсөн бол Энэтхэгийн тал ижил хариу арга хэмжээ авсан юм.
Сэтгэгдэл ( 0 )