АНУ-ын техникийн тагнуулын системийг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

БНХАУ-ын сүлжээний аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нийгмийн сүлжээ, цахим шууданд нэвтрэхэд ашигладаг хамгийн том програмын системийг илрүүлж чаджээ.

“Global Times” хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, Хятадын цахим орчин дахь мэдээллийг хамгаалах “Qihoo 360” компанийн мэргэжилтнүүд АНУ-ын тус агентлаг дэлхий даяар, тэр дундаа Хятад улсын эсрэг чиглэсэн өргөн хүрээний цахим халдлага хийдгийн батлах баримттай нотолгоог хоёр дахь удаагаа илрүүлж байна.

Америкийн техникийн тагнуул энэ зорилгоор “Quantum Attack” сүлжээний хэрэгслийг ашигладаг аж. Энэ програмыг Facebook, Twitter болон YouTube хэрэглэгчдийн эккаунтад нэтрэх зориулалтаар тусгайлан бүтээжээ. Үүнээс гадна энэ програм нь Хятадын нийгмийн сүлжээний хамгаалалтаас зайлсхийхэд тохиромжтой аж.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг “Quantum Attack” програмын тусламжтай хувийн эккаунтын нууц үгийг таних, нууцын зэрэглэлтэй баримт бичиг, өндөр өртөгтэй мэдээллийн санд нэвтрэх, тухайн этгээдийн хувийн мэдээллийг олж авдаг байна.

“Global Times” хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, АНУ-ын эрх баригчид АНУ-тай идэвхтэй хамтарч ажилладаг улс орны эсрэг хүртэл ийм ажиллагаа явуулдаг гэнэ.

Хятадын мэргэжилтнүүд АНУ-ын хакерууд цэргийн зориулалттай систем, үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн яамдын сервер, агаарын тээвэр, банк болон санхүүгийн байгууллагуудын мэдээлэлд нэвтэрдэг гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top