Хятадын DeepSeek хиймэл оюуны мэдээллийн санг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

АНУ-ын цахим аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Wiz” компанийн ажилтнууд Хятадын “DeepSeek” хиймэл оюуны стартапын ClickHouse мэдээллийн сан ил байршуулсан байхыг илрүүлсэн байна.

Мэдээллийн санг oauth2callback.deepseek.com:9000 болон dev.deepseek.com:9000-д байршуулсан байсан бөгөөд бүрэн нээлттэй байснаас гадна нууц мэдээллүүдийг ч авах боломжтой байжээ. Тухайлбал, их хэмжээний чатуудын түүх, дотоод хэрэгцээний болон нууц мэдээллүүд, ашиглалтын мэдээлэл зэрэг багтаажээ.

“Wiz” компанийн программистууд оюун ухааны салбарыг шуугиулж байгаа DeepSeek чатботын мэдээллийн санг хэдхэн минутын дотор эл илрүүлж чадсан байна.

Энэ сарын сүүлээр Хятадын DeepSeek-R1 хиймэл оюун ухаан дэлхийн хамгийн эрэлттэй аппудын нэг болж, “Nvidia” компанийн хувьцааг 600 тэрбум ам.доллароор унагаагаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu