2023 онд ам.долларын саятнуудын хөрөнгө 4.7 хувиар өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 11

 

Дэлхийн дахинд 2023 онд ам.долларын саятнуудын нийт хөрөнгө 4.7 хувиар нэмэгдэж, 86.79 их наяд ам.долларт хүрчээ.

“World Wealth Report” тайлангаас үзвэл, Хойд Америкийн саятнуудын хөрөнгө 7.2 хувиар нэмэгдэж, 27.5 их наяд ам.доллар хүрчээ. Жагсаалтын хоёрт Азийн саятнууд орсон байна. Тэдний нийт хөрөнгө 4.2 хувиар өсөж, 25.7 их наяд ам.доллароор үнэлэгджээ. Европын саятнууд хөрөнгөө 3.9 хувиар арвижуулж, 18.9 их наяд ам.долларт хүргэсэн бол Ойрх Дорнод, Латин Америкийн саятнуудын нийт хөрөнгө 2.9 болон 2.3 хувиар тус тус өсжээ. Ойрх Дорнодын саятнуудын нийт хөрөнгө 2.5 их наяд, Латин Америкийн саятнуудын нийт хөрөнгө 9.4 их наяд ам.доллароор үнэлэгджээ. Харин Африкт ам.долларын саятнуудын нийт хөрөнгө эсрэгээр нэг хувиар буурч, 1.8 их наяд ам.доллар болжээ.

2023 оны байдлаар дэлхийн дахинд ам.долларын саятан 22.828 сая хүн байдаг байна. 2022 онтой харьцуулахад тэдний эгнээ 5.1 хувиар өргөжжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top