Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг дэлхийн удирдагчдаас хамгийн өндөр цалин авдаг тухай Forbes мэдээлжээ.
Вонг жилд 1.69 сая ам.долларын цалин авдаг бөгөөд цалингийн хэмжээгээрээ хоёрт бичигдсэн Швейцарын Виолу Амхердаас илт тасарчээ. Амхерд жилд 570 мянган ам.долларын цалин авдаг бол гуравт Австралийн ерөнхий сайд Энтони Албанезе оржээ. Тэрбээр жилд 413 мянган ам.доллар авдаг. 400 мянган ам.долларын цалинтай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвт бичигджээ. Тэдний араас Австрийн холбооны канцлер, Шинэ Зеландын Ерөнхий сайд, Канадын Ерөнхий сад болон Германы канцлер нар орж байна.
Сэтгэгдэл ( 0 )