ОХУ-ын "Союз МС-17" сансрын хөлөг Олон улсын сансрын станцад хамгийн богино хугацаанд хүрч, дээд амжилт тогтоожээ. ОХУ, АНУ-ын сансрын нисэгчдийг Олон улсын станцад хүргэсэн хөлгийн нислэг гурван цаг гурван цаг дөрвөн минут үргэлжилжээ.
Байконур сансрын буудлаас орон нутгийн цагаар 08.45 цагт хөөрсөн "Союз МС-17" Москвагийн цагаар 11.49 цагт Олон улсын сансрын станцтай залгагджээ. “Союз” хөлгийн энэ чиглэлийн нислэг гол төлөв зургаан цаг үргэлжилдэг гэнэ. Үүнээс өмнө “Прогресс МС-15” сансрын тээврийн хөлөг гурван цаг 18 минутын дотор Олон улсын сансрын станцад хүрч, дээд амжилт тогтоож байжээ.
"Союз МС-17" хөлөг ОХУ-ын Сергей Рөжиков, Сергей Кудв-Сверчков, АНУ-ын Кэтлин Рубинс нарыг Олон улсын сансрын станц дээр хүргэжээ. Өдгөө тус станц дээр Анатолий Иванишин, Иван Вагнер /ОХУ/, Крис Кэссиди /АНУ/ ажиллаж байгаа бөгөөд тэд энэ сарын 22-нд эх дэлхийдээ буцаж ирнэ.
Олон улсын сансрын станцын шинэ бүрэлдэхүүн дэлхийн тойрог замд нийт 177 хоног ажиллана. Энэ хугацаанд Оросын сансрын нисэгчид эрдэм шинжилгээний нийт 55 туршилт явуулж, хоёр удаа задгай сансарт гарах аж.
Сэтгэгдэл ( 1 )
good