Энэтхэгийн уламжлалт шашны Дивали баяраар Гиннесийн номд бичигдэх хоёр рекордыг зэрэг тогтоожээ.
Тухайлбал, баярын үеэр нэгэн зэрэг нийт 2.5 сая зул асааж, дээд амжилт тогтоосон бол түүхэнд хамгийн олон буюу 1121 хүн нэгэн зэрэг аарти зан үйл буюу гэрлийн бурхдад өргөл болгож, зул барин тойрон эргэлдсэн байна. Зулын нийт тоог гаргахын тулд дронуудыг ашигласан байна. Гиннесийн Дэлхийн Дээд Амжилтыг батжуулах шүүгч Правин Пател ийм олон хүн нэгэн зэрэг шашны зан үйл гүйцэтгэж, 2.5 сая зул нэгэн зэрэг өргөхийг харах гайхалтай байлаа гэжээ. Өмнөх дээд амжилтыг 2023 онд 2.2 сая зул асааж тогтоож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )