Дэлхийн хамгийн өндөр настай нохой Боби 31 насандаа хорвоог орхижээ. Дэлхийн дээд амжилтын Гиннессийн номд бүртгэгдсэн Боби 31 жил, 165 хоног амьдарчээ.
Тэр Португалын Кокейруш тосгонд Костагийн гэр бүлийн нэгэн гишүүн нь байсан гэж Гиннессийн номын албан ёсны сайтад мэдээлжээ. Боби 1992 оны тавдугаар сарын 11-нд төржээ. Боби энэ оны хоёрдугаар сард дэлхийн хамгийн өндөр настай нохой гэж Гиннессийн номд бүртгэгдсэн байна. Тухайн үед тэр 30 настай байжээ. Түүний насыг Португалийн улсын амьтны мэдээллийн сан болон Лейриа мужийн мал, амьтны эмнэлгийн мэдээллийн сан баталдаг байна. Rafeiro do Alentejo буюу Португал банхар үүлдрийн нохой дунджаар 12-14 жил насалдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )