АНУ-д дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг хүний үнэнч нөхдийн уулзалт болжээ.
Дэлхийн хамгийн томд тооцогддог Режи немц овчарк /107 см/, хамгийн бяцхан Перл чихуахуатай Айдахо мужид уулзжээ. Биейн хэмжээгээр асар зөрүүтэй хоёр маш хурдан нөхөрлөсөн тухай CNN онцолсон байна. Нохдын эзэд үүнд эргэлзээгүй гэнэ. Учир нь тус хоёр үүлдэр найрсаг зан чанараараа алдартай.
Нохдыг Режигийн эзний гэрт уулзуулсан бөгөөд Перл Флоридагаас нисэж иржээ. Режигийн эзэн Сэм Жонсоны ярьснаар, эхэндээ Режи хамгийн жижигт тооцогддог байсан бөгөөд 1.5 насандаа огцом өсөж, аварга том болжээ. Том биетэй ч гөлөг шиг тоглох дуртай, маш найрсаг зантай аж.
Харин Перл олны анхаарлын төвд байх дуртай гэж эзэн Ванесса Семлер ярьжээ. Жижиг биетэй ч “том” зантай гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )