АНУ-ын Колумбын их сургуулийн эрдэмтэд амьтдын нийгмийн амьдралын тухай ойлголтыг үндсээр нь өөчилсөн нээлт хийжээ.
Тэд шувууд төрөл садан биш төрөл нэгтнүүдтэйгээ хүний нөхөрлөлтэй урт хугацааны харилцан ашигтай харилцаа үүсгэдэг бөгөөд эдгээр харилцаа холбоо нь хүний нөхөрлөлтэй ижил аж.
Судлаачдын баг Африкийн тодол шувуудад 2002-2021 оны хооронд Зүүн Африкийн ширэнгэн ойд ажиглалт хийжээ. Жигүүртнүүд төрөл садандаа илүү тусалдаг нь генээ хадгалж үлдэх инстинкттэй холбоотой аж. Харин тодол шувууд төрөл садан биш тодорхой нэгнийг сонгон, тусалж, тогтвортой холбоо үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Ийм харилцаа олон жилээр үргэлжилдэг бөгөөд тодол шувууд хэн тэдэнд тусалсныг санадаг бөгөөд ачийг нь мөн хариулдаг аж.
Өнөөг хүртэл төрөл садны бүс төрөл нэгтнүүддээ туслах нь зөвхөн хүнд байдаг чанар гэж үздэг байжээ. Харин эл шинэ нээлт амьтдын хамтын ажиллагаа илүү нарийн төвөгтэй болохыг харуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )