Анконда аварга могой матрын нуруун дээр тухлан, Амазон мөрнөөр аялж байхыг орон нутгийн хүмүүс бичлэг хийжээ. Дүрс бичлэгийг Бразилын Мату Гросу мужийн нутаг дэвсгэрт Пантанал гэх намгархаг газарт хийжээ. \
Матар “унасан” шар өнгийн аварга могой загасчдын хажуугаар өнгөрсөн байна. Шар аварга могой нь дэлхий дээрх хоргүй аварга могойн төрлийн нэг бөгөөд уртаараа 3.5 метрт хүрдэг байна. Эл могой матрын дайсан хэдий ч нутгийн загасчид тэдний туйлын ховор “хамтын ажиллагааг” дүрс бичлэгт буулгаж чадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )