Герман, Вьетнамын судлаачдын хамтарсан баг Вьетнамын Кат Ба аралд далайн ус уудаг лангур сармагчны төрлийг илрүүлжээ.
Кат Ба арлын лангур сармагчнууд дэлхийд асар ховордсон төрөл зүйл. Өдгөө дэлхий дээр 85 орчим лангур сармагчин үлдээд байна. Лангур сармагчны тоо толгой ийн цөөрснөөр генетикийн хувьд дорхойтох, цус ойртоход хүргэжээ. Судлаачдын өгүүлснээр, устаж үгүй болох аюулд орсон лангуур сармагчнууд амьдарч буй Кат Ба арлын цэнгэг усны хомстолтой нөхцөлд дасан зохицсон байна. Судлаачид эдгээр сармагчны генд өөрчлөлт орж, далайн усыг эрүүл мэндэд хоргүй байдлаар хэрэглэж сурсныг тогтоожээ. Лангурын гений энэхүү мутац нь натрийн өндөр агууламжтай ус уух чадвартай болгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )