Нохойгоо таргалуулсан эзнийг буруутгажээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 03

 

Финландад нохойгоо хэт таргалуулсан нэгэн эмэгтэйг амьтан хамгаалах тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгажээ.

Yle хэвлэлд бичсэнээр, Умард Остроботниа хотын оршин суугч эмэгтэйн тэжээдэг лабрадор үүлдрийн нохой таргалалтын хүнд хэлбэртэй болохыг оношилжээ. Үүнээс болж нохой арай хийн явдаг бөгөөд хойд хоёр хөл нь муудсан байна. Малын эмч нар аль 2021 онд нохой эрүүл мэндийн асуудалтай байгааг эзэнд нь анхааруулж, нохойныхоо жинг хасах шаардлага тавьсан байна. Ээлжит үзлэгээр эмэгтэй нохойгоо жинлүүлэхийг зөвшөөрөөгүй байна. Эмч нарын ярьснаар, нохой хагас жилийн дотор 46 кг-аас 50 кг болж таргалжээ.

Эцсийн эцэст орон нутгийн эрх баригчид эмэгтэйг санаатайгаар эсвэл хайхрамжгүй байдлын улмаас нохойндоо шаардлагатай халамжийг үзүүлээгүй гэж үзжээ. Шүүх хурлын үеэр эмэгтэй үүнийг үгүйсгэж, нохой нь хөгшин тул тусгай хоол, өвчин намдаах эм зэргийг өгч, эмч нарыг зөвлөгөөг дагадаг байсан гэж мэдүүлжээ. Ийнхүү шүүх эмэгтэйг санаатайгаар бус нохойндоо хайхрамжгүй хандсан гэж үзээд харин тэжээвэр амьтантай харгис хандсан гэсэн нэхэмжлэлийг хүлээн аваагүй байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top