Хэт илүүдэл жинтэй ноход гол төлөв илүүдэл жинтэй эзэдтэй байдаг байна. Копенхагены их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүржээ.
Тэдний явуулсан судалгаанд 268 нохой хамрагдсан байна. Судалгаанаас үзвэл, илүүдэл жинтэй нохой илүүдэл жинтэй эзэнтэй байх нь хоёр дахин элбэг тохиодог нь тогтоогджээ.
Судалгааны багийн удирдагч Шарлот Бөрнвадын хэлснээр, хэвийн жинтэй хүмүүс тэжээвэр амьтдаа сургахдаа амттанаар урамшуулдаг бол таргалалттай хүмүүс дөрвөн хөлт нөхрөө өөрийнхөө тух, тааламжтай байдлаа хангах гэж эрхлүүлдэг байна. Тэжээвэр амьтдыг засах нь жин нэмэхэд нөлөөлдөг болохыг Данийн эрдэмтэд мөн тогтоожээ. 2016 онд хийсэн олон улсын судалгаанаас үзвэл, хөгжингүй орнуудад тэжээвэр нохдын 34-59 хувь нь илүүдэл жинтэй байжээ. Эдгээр нохой шижин зэрэг өвчин тусах магадлал өндөр байдгаас гадна богино насалдаг аж.
Илүүдэл жинтэй нохой хэвийн жинтэй нохойг бодвол 1.3 жилээр богино насалдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319