Японы Осака хотын оршин суугч Эйжи Каваниши арын хөл нь бэртэж, гэмтсэн нохойд зориулсан гурван мянга гаруй тэргэнцэр угсарчээ.
“Асахи” сонинд мэдээлснээр, 2012 онд түүний тэжээдэг байсан Свипиа нэртэй хав нохой нь нурууны дискний асуудлаас болж хэсэгчлэн саажилттай болжээ. Тэрбээр хайртай нохойдоо зориулан тэргэнцэр худалдан авсан ч энэ үүлдрийн нохойд тохирохгүй байсан аж. Тиймээс Эйжи тэргэнцрийг өөрчилж, шинэ дугуй, бүсээр тоноглосон байна. Ингэснээр хайртай нохой дахин явах боломжтой болжээ.
Үүнээс хойш хэдэн сарын дараа Эйжи ижил зовлонтой нохойтой хүмүүстэй танилцаж, өөрийн бизнесийг нээхээр шийджээ. Үйлдвэрийн тэргэнцрүүдээс ялгаатай нь тэрбээр тухайн нохойн хэмжээнд тохирсон тэргэнцэр бүтээдэг байна. Ингэхдээ тэрбээр ашгаас татгалзаж, бүтээгдэхүүнийхээ үнэ өртгийг бууруулсан байна. Өнгөрсөн хугацаанд Эйжи нийт гурван мянга гаруй тэргэнцэр том болон жижиг биетэй нохдод зориулан хийжээ.
“Тэргэнцэр нь зөвхөн явахад тусалдаг хэрэгсэл биш. Энэ нь амьтны биеийн нэг хэсэг болж, эзэнтэйгээ урт удаан хугацаанд эрүүл амьдрах боломж олгодог. Тиймээс би амьтдыг илүү жаргалтай болгож, эздийнх нь ачааг хөнгөлөхийг хүссэн юм” гэж Эйжи Каваниши ярьжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Арын хел!!!!!! Монгол хэл ийм ядмаг болхи болсон уу эсвэл сэтгуулчид гадаад хумуус болоо юу? Адгуусан дээр хойд хел гэж ярина Я. Болороо. Сур сур бас дахин сур сэтгуулчидээ. Редакторыг менге хэмнэх ууднээс хассаны гай л даа.
mongold hun hunee ch hairlahgui.tgd hogjdoggui.sanaa muutai blhoor zaya n muu bn.
Сайхан сэтгэлтэй маш сайн хүн байна
gaihamshigtai