Ойд төөрсөн хүүг нохой нь шөнөжин дулаацуулжээ

2024 оны 04 сарын 04

Оросын Приморьед зургаан настай хүү долоон сартай Степан гэх гөлөгтэйгөө хамт ойд зугаалж яваад төөрчээ.

Платон хүү энэ сарын 2-нд алга болсон бөгөөд түүнд ээжийнх нь гар утас байсан ч хаана байгаагаа хэлж чадахгүй байсан гэнэ. Цагдаа нар болон сайн дурынхан түүнийг шөнөжин хайж, өглөөний 08:00 цагт олжээ.

Хүү гөлөгтэйгөө тэврэлдэн унтаж байсан бөгөөд нохойны ачаар осголт амь наснаас нь холуур байсан гэнэ. 

Платон хүүгийн эцэг, эхийг хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж шийтгэл оноож магадгүй байгаа талаар Оросын хэвлэлүүдэд мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top