Дэлхийн хамгийн “царай муутай” нохой тодорчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 25

 

Wild Thang нэртэй пекинес үүлдрийн нохой дэлхийн хамгийн царай муутай нохойгоор тодорчээ.

Зэрлэг Танг нохой өмнө нь Калифорнийн “Сонома Марин” үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулдаг уралдаанд дөрвөн удаа оролцож байсан ч тэргүүн байрыг энэ жил анх удаа эзэлж байна. Найман настай Зэрлэг Танг гөлөг байхдаа нохойн тахлаар өвчилжээ. Өвчний улмаас шүдний ургалт зогссон тул байнга хэлээ гаргадаг байна. Нохойн урд баруун хөл мөн саажилттай аж. Зэрлэг Танг гэрийн тэжээвэр амьтдыг вакцинд хамруулах сурталчилгааны гол баатар. Нохойн эзэн таван мянган ам.доллар авах гэнэ.

Дэлхийн хамгийн царай муутай нохойг 1971 оноос хойш Калифорни мужийн Петалума хотод шалгаруулдаг. Ялагчийг шүүгчид тодруулдаг хэдий ч үзэгчид онлайнаар санал өгөх эрхтэй. Дэлхийд нэр хүнд бүхий уралдаан онцгой нохдыг шалгаруулахаас гадна амьтдыг хайрлах мессежийг хүргэдэг чухал арга хэмжээ хэмээн зохион байгуулагчид онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top