Нохой үржүүлэгч гөлгийг зургаан сая ам.доллароор худалдан авчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 22

Энэтхэгийн нохой үржүүлэгч Сатиш С. гэгч АНУ-д Кадабомб Оками нэртэй, найман сартай гөлгийг 5.7 сая ам.доллароор худалдан авчээ.

“New York Post” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Энэтхэгийн норхой үржүүлэгчдийн холбооны ерөнхийлөгч Сатиш “Онцгой нохдыг Энэтхэгт авчирч, үржүүлэх дуртай” гэж ярьсан байна. Тус хэвлэлийн бичсэнээр, 75 кг жинтэй гөлөг чоно, кавказ овчаркны эрлийз аж. Нохой үржүүлэгч 150 гаруй үүлдрийн нохойтой. Ховор үүлдрийн нохдоо үзүүлж, таван цагийн хугацаанд 11 мянган ам.долларын орлого олдог байна.

2024 онд Сатиш Чау Чау үүлдрийн нохойг 3.25 сая ам.доллароор худалдан авч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu