Сингапурт 35 жилийн дараа гэртээ муур тэжээх зөвшөөрөл олгоно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 12

 

Сингапур орон сууцны байранд амьтан тэжээхийг хориглосон хоригоо цуцалж байна.

“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, шинэ дүрэм есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Тус улс 1989 онд орон сууцны байранд муур тэжээхийг хориглож байв. Тухайн үед эрх баригчид муурын үс гуужиж унахаас гадна олон нийтийн газарт бааж, шээх, дуугарч, хөршүүдэд тав тухгүй байдал үүсгэдэг гэж үзэж байжээ. Хуулиар гэртээ муур тэжээсэн хүнийг 4000 сингапур доллароор торгодог байна.

Харин саяхан явуулсан санал асуулгаар Сингапурын иргэдийн 90 орчим хувь нь муурыг гэрийн тэжээвэр амьтан гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн байна. Шинэ дүрэм ёсоор орон сууцны байранд хоёр хүртэл муур, тодорхой үүлдрийн нэг нохой тэжээхийг зөвшөөрчээ. Ингэхдээ эзэн нь амьтдыг хэрхэн тэжээх талаар онлайн сургалтад хамрагдаж, гэрийн тэжээвэр амьтандаа чип суулгаж, бүртгүүлэх ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top