Сингапурын цэргийн дэд бүтцийг ашиглахыг АНУ-д зөвшөөрөв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар Зүүн Өмнөд Ази дахь Сингапурын цэргийн дэд бүтцийг ашиглахыг АНУ-д зөвшөөрсөн цэргийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 15 жилээр сунгав. Сингапурын Ерөнхий сайд АНУ Зүүн Өмнөд Азид болон Ази Номхон далайн бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа аж.

Дээрх хэлэлцээрийн дагуу Сингапурын тэнгисийн болон агаарын цэргийн баазыг АНУ ашиглаж, цэргийн сургууль хийх боломжийг олгодог. АНУ ийнхүү 2035 он хүртэл Сингапурын цэргийн дэд бүтцийг ашиглах эрхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top