Сингапур улс чихрийн өндөр агууламжтай ундаа сурталчлахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Сингапур улсын Засгийн газрын шийдвэрээр чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн дээр шошго наах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хориглох захирамж гаргалаа. Үүнд олон нийтийн цахим сүлжээ, цахим хуудас зэргээр чихрийн агууламжтай бүтээгдэхүүний сурталчилгааг хориглосон байна.

Сингапурын Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 4000 иргэнээс санал асуулга авахад 84 хувь нь шошго наахыг дэмжсэн байна. Мөн 71 хувь нь чихрийн агууламж өндөртэй ундааг сурталчлахыг хориглохыг дэмжжээ. Сингапурын Засгийн газар сүүлийн хоёр жилийн туршид энэ дүрмийг хэлэлцэж байгаа ч олон нийтийн дэмжлэгийг авахгүй байсан юм. Түүнчлэн сөрөг хүчнийхэн ч цаг нь болоогүй гэж үзэн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтааж байсан билээ. Чихрийн агууламж өндөр бүтээгдэхүүнд хийжүүлсэн ундаа, сэргээгч ундаа, жимсний шүүс, алкоголгүй шар айраг, сүү, тараг зэрэг бүтээгдэхүүн багтаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top