Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Бизнес, инновацын газар хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл 2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэнд “Үндэсний үйлдвэрлэл-Бидний бахархал ” уриан дор 80 жилийн түүхт, чанар технологиор тэргүүлэгч “Мах Импэкс” ХК, 42 жилийн түүхт Хүнсний Манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК болон “Томбат” ХХК, “Милл Хаус” ХХК, “Нүүдэл Жи” ХХК, “Прайм Пастри” ХХК, “Өв Соёл” ХХК нэгдэн оролцоно.
Үндэсний үйлдвэрлэгчид үзэсгэлэнгийн үеэр өөрсдийн онцлох бүтээгдэхүүн, брэндүүдээ танилцуулахын зэрэгцээ амталгаат худалдаа, хямдрал урамшуулал зохион байгуулж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг бүрдүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )