Б.Мандухай: “Талх Чихэр” ХК-ийн Delice pastry брэнд анх удаагаа МАХАН ТӨРЛИЙН ХАВЧУУРГАТАЙ бүтээгдэхүүн гаргалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

“Талх чихэр” ХК “Delice Pastry” гэх шинэ брэнд бүтээгдэхүүн гаргасан билээ. Тэгвэл энэ удаад уг бүтээгдэхүүний төрлөө таваар нэмж, хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ. Уг таван шинэ бүтээгдэхүүнийх нь талаар “Талх чихэр” ХК-ийн инженер технологич Б.Мандухайтай ярилцлаа.

-Шинэ брэнд бүтээгдэхүүнүүдийнхээ талаар мэдээлэл хүргэхгүй юу, бусад бүтээгдэхүүнээс юугаараа онцлогтой вэ?

-Энэ удаад гаргаж байгаа шинэ төрлүүдээ бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа шинжилгээний хүрээнд зах зээл дээр хүмүүсийн хамгийн тааламжит амтыг судалснаар гаргасан. Арвайтай ороомог, синнамон, шоколадтай ороомог, ваниль самартай давхраат, зайдастай ороомог, олон төрлийн жимсний шанзтай амтат цуглуулга гэх таван бүтээгдэхүүнийг гаргасан.

-Савлагааны хувьд ямар байгаа вэ? Яагаад заавал ванильтай, синнамон, шоколадтай бүтээгдэхүүн хийх болов?

-Савлагааны хувьд өмнөх бүтээгдэхүүнүүдийг бодвол бага хэмжээтэйгээр гаргасан. Харин илүү амтлаг, нэг дор идэхэд тохиромжтой хэмжээгээр савласанд хэрэглэгчид нэлээн таатай хандаж байгаа.

Харин “Амтат микс” бүтээгдэхүүний хувьд төрөл бүрийн амтанд дуртай нэг гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд нийцүүлж, шоколадтай, иристэй, жимстэй гэх зэргээр хольж нэг савлагаанд багтаасан. Тухайн бүтээгдэхүүний хувьд дотор нь хийж байгаа жимсний чанамал нь хугацаа уртасгагч ямар нэгэн нэмэлт бодисгүй, Европоос авчирсан органик түүхий эдээр хийсэн.

 Бусад бүтээгдэхүүний хувьд эрүүл мэндийн талаас уламжлалт түүхий эдийг бүтээгдэхүүндээ шингээж өгөхийг зорьсон.

-Уламжлалт түүхий эд гэхээр юу байдаг вэ?

-Монголчууд арвайн гурилд их дуртай. Тиймээс арвайн гурилыг оролцуулаад арвайн шанзтай уламжлалт бүтээгдэхүүн гаргасан.

-Арвайн шанзтай ороомог ямар хэмжээтэйгээр худалдаанд гарсан бэ? Аль насныханд зориулагдсан тухайд?

-Ерөнхийдөө “Delice pastry” маань бүх насныханд тохиромжтой, нэг дор идэхэд зориулагдсан бүтээгдэхүүнүүд. Арвайн шанзтай  роллыг 100-200 граммтай  савлаж дэлгүүрүүдэд байршуулсан. Энэ нь хэрэглэгчид  маань  аль болох өдөр бүр манай бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглээсэй гэсэн  үндсэн  зорилготой.

-Анх удаа хийж байгаа гэсэн зайдастай круассаны хувьд хэмжээ нь ямар байгаа вэ?

-Зайдастай круассаныг бид CU-гийн бүх салбараар CU гэсэн логотойгоор, бусад газруудаар “Delice pastry” гэсэн логотой, нэг ширхгийн савлагаатайгаар худалдаалж байгаа. Зайдастай круассан бол үнэхээр шинэ амтыг хэрэглэгчдэд мэдрүүлнэ гэдэгт бид итгэж байна.

-Энэ шинэ төрлийн бүтээгдэхүүнийхээ зайдсыг хаанаас нийлүүлж байгаа вэ?

- Зайдсыг “Мах Импекс” компани тусгай жороор зөвхөн “Талх чихэр” компанид зориулан хийж байгаа. Хүмүүс махан төрлийн юм идэх сонирхолтой байгаа нь зах зээл дээр ажиглагдсан. Үүнийг судалсны үндсэн дээр “Талх Чихэр” ХК анх удаагаа махан төрлийн хавчуургатай бүтээгдэхүүн гаргасан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Энэ бүтээгдэхүүнийг сургуулийн сурагчид, оюутнууд болон цайныхаа цагаар хүнд хоол иддэггүй хүмүүст зориулсан.

-Бүтээгдэхүүний чанар, стандартын талаар?

-Манайх ISO22000, ISO9001 чанарын стандартыг нэвтрүүлсэн. Үүнийхээ дагуу бүрэн автомат урсгал шугамаараа эрүүл ахуйн өндөр түвшинд бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодохоос ч(64.119.23.236) 2023 оны 04 сарын 03

заваарсийн махан хавчуургатай pastray гэнэ үү харах бүү хэл бодохоос дотор муухайрчихлаа зүгээр л өмнөх жоруудаараа л хий л дээ

1  |  1
DR. ADITYA(197.211.52.71) 2023 оны 04 сарын 01

2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

zochin(150.129.140.18) 2023 оны 04 сарын 03

amt ni yostoi ontsgvi bsaan

0  |  1
Top