“Талх Чихэр” ХК Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспод оролцож байна

2023 оны 09 сарын 08

БНХАУ-д зохион байгуулагддаг Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн ЭКСПО-д “Талх Чихэр” ХК талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбараа төлөөлөн оролцож байна.

Монгол-Хятадын ЭКСПО үзэсгэлэн нь хоёр хөршийн эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх чухал талбар. Тэр ч утгаараа БНХАУ-ын хойд хэсэгт орших ӨМӨЗО-ны засаг захиргааны төв Хөх хотод болж буй уг экспо-д “Талх Чихэр” ХК хоёр дахь жилдээ оролцож байна.

Энэ удаад тэд үндэсний уламжлалт жор орц, технологиор хийгддэг “Атар”, “Түмэн насан”, “Өв соёл”, “Язгуур” брэндийн хэвийн боов болон уламжлалт чаналгын төрлийн бүтээгдэхүүн, нарийн боов, жигнэмэг гэсэн бүтээгдэхүүнээ онцлон танилцуулж байгаа ажээ.

Top