Хүүхдийн сахарын хэрэглээг зөв байлгах ЗӨВЛӨМЖ

2024 оны 05 сарын 30

Хүүхдийн баяр, шинэ жилийн бэлэг зэрэг нь ихэнхдээ чихэрлэг амттанаар баялаг байдаг. Тэгвэл баярын үеэр хүүхдэд ирдэг нэг уут, дундаж үнэтэй бэлгэнд хэдэн грамм сахар байдаг бол?


250 мл жүүс 27гр сахар, хавчуургатай печень 10 ширхэгтэй нь л гэхэд 34 гр сахар, резинэн чихэр 150 гр нь 54 гр сахар буюу нийт 115 гр нэмэлт сахар нэг уут бэлгэнд агуулагдаж байна.

Тэгвэл хүүхэд өдөрт хэр хэмжээний нэмэлт сахар хэрэглэж болох вэ? 

Америкийн Хүүхдийн академийн зөвлөснөөр:

 

  • 2 хүртэлх насны хүүхдэд нэмэлт сахарын хэрэглээг хориглох;
  • 2-оос дээш насны хүүхэд хоногт 25 гр-аас илүүгүй хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

 

Дэлгэрүүлвэл 2-4 насанд-15 гр (4 цайны халбага), 4-7 насанд-20 гр (5 цайны халбага), 7-10 насанд 22 гр (6 цайны халбага), 10 дээш насанд 25-35 гр (6-8 цайны халбага).

Хүүхдийн нэмэлт сахарын хэрэглээг багасгах зорилгоор дараах зөвлөмжийг танд хүргэе:

 

  • Савласан бүтээгдэхүүний орц, найрлага, нэмэлт сахарын орцыг уншиж, тооцоолох. Найрлагадаа нэмэлт сахар бага эсвэл бүр огт агуулаагүй бүтээгдэхүүн сонгохыг хичээх
  • Гадуур хооллох үедээ амтлагч ихтэй хоол, хүнснээс татгалзах
  • Газтай ундаа, энергийн ундаанаас илүү ус эсвэл усанд жимсийг зүсэж амт оруулах, сүү хэрэглэх
  • 100 хувь жимсний жүүс нь жимсийг бүхлээр нь хэрэглэхээс илүү сахар агуулдаг учир хэрэглээг нь мөн багасгах
  • Амттан, жигнэмэгээ өөрсдөө гэртээ хийх. Ингэснээр хэр хэмжээний сахар хэрэглэхээ хянах боломжтой.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээж(66.181.178.212) 2024 оны 05 сарын 31

Хүүхдэд боосон бэлэг бүү ав хугацаагийн нь зориуд нууж боодог

0  |  0
Top