Европын парламент Украины ард түмэнд Андрей Сахаровын нэрэмжит “Үзэл бодлоо илэрхийлэх эрч чөлөө” шагнал хүртээжээ.
“Украины эрэлхэг ард түмэн өөрсдийн итгэл үнэмшлийнхээ төлөө зогсож байна. Тэд бидний үнэт зүйлсийн төлөө тулалдаж байна. Ардчилал, эрх чөлөө, хуулийн засаглалыг хамгаалж байна. Бидний төлөө өөрсдийнхөө амиа золиосолж байна” гэж Европын парламентын ерөнхийлөгч Роберта Митсола шагналын эзнийг тодруулахдаа онцолжээ.
Жил бүр Европын парламентаас олгодог Сахаровын шагналыг өмнө нь “WikiLeaks” байгууллагыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж, Колумбад үнэнийг тогтоох комисс зэрэг хувь хүн, байгууллага хүртэж байжээ. Андрей Сахаровын нэрэмжит “Үзэл бодлоо илэрхийлэх эрч чөлөө” шагналыг Европын парламент 1988 онд бий болгожээ. Энэхүү шагналыг хуучин Зөвлөлтийн физикч, ЗХУ-ын хүний эрхийг хамгаалах хөдөлгөөний удирдагчдын нэг, энх тайвны Нобелийн шагналын эзэн /1975/ Андрей Сахаровын нэрэмжит болгосон байна.
Шагналыг 50 мянган еврогийн мөнгөн шагнал дагалддаг. Мөнгөн шагналыг Украины иргэний нийгмийн төлөөллүүдэд хуваарилахаар болжээ.
2021 онд тус шагналыг ОХУ-ын сөрөг хүчний хүчтэй дуу хоолой Алексей Навальныйд гардуулж байв.
Сэтгэгдэл ( 2 )
Оросын эсрэг сайн ажиллаж байгаа нөхдөд өгдөг шагнал бололтой юм Украйны ард түмэн гэрэл гэгээгүй сууцгааж байна цаана чинь тэр талд нь тусалсан бол зүгээрсэн
Delhiin nomer 1 alan hyadagch Evropiin Holboonoos Soliotoi humuusiig shanadag soliot shagnal