Сингапурт хүний халууныг хэмжих гар утсанд суурилсан төхөөрөмж бүтээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Сингапурын технологийн “Кроникейр” компани хүний биеийн халуун, өвчилсөн эсэхийг шалгах төхөөрөмж бүтээжээ.

Хиймэл оюун ухаан, их өгөгдөл дээр суурилсан энэхүү төхөөрөмж нь жирийн халуун хэмжигчээс тав дахин хурдан аж. iThermo нэртэй төхөөрөмж ашиглаад 10 хүний есийнх нь халууныг нэг минутад тогтоох чадвартай юм байна.

Дээрх төхөөрөмж нь 650 гр жинтэй гар утасны камерын хэсэгт суурилуулах зориулалттай аж. Сар гаруйн хугацаанд хөгжүүлсэн уг төхөөрөмжийг удахгүй худалдаанд гаргана гэж компанийн зүгээс мэдээллээ.

Одоогоор чухам ямар үнээр худалдаанд гаргах нь тодорхойгүй байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top