Нохой, муурын хумс ямар ялгаатай вэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

 

Канадын биологичид нохой, муурын хумсны гол ялгааг тайлбарласан байна.

“Live Science” портал бичсэнээр, нохой болон муур хумсаа зарчмын хувьд өөр аргаар хэрэглэдэг байна. Муурын овгийнхны хувьд хумс нь ан хийх гол хэрэгсэл нь. Тэд хумсаараа ангаа барьж, гэдсийг нь хүйлдэг байна. Тиймээс энэхүү хэрэгслээ хурц байлгах хэрэгтэй тул мохоохгүйн үүднээс шаардлагагүй үед ил гаргадаггүй. Хумсаа дотогш нуусан махчин амьтан чимээ гаргалгүйгээр ангаа отдог.

Харин нохой болон зэрлэг “хамаатнууд” нь сүргээр ан хийдэг. Тэд их зайнд давхиж, ангаа сульдуулж барьдаг арга хэрэглэдэг. Нохой, чоно болон нохойн овгийн амьтад ан хийхдээ сүргээрээ ангаа бүсэлж барьдаг байна. Харин муурын овгийнхноос үчимбар хумсаа нуухаа больжээ. Учир нь нь тэдний ангийн гол зэвсэг нь тэдний хурд.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top