Тайландын эрх баригчид муурыг эдийн засгийн чухал бүрэлдэхүүн гэж үзэж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Тайландын засгийн газар гэрийн тэжээвэр муур тус улсын эдийн засгийн чухал бүрэлдэхүүн гэж үзэж байна.

Nikkei Asia хэвлэлд мэдээлснээр, Тайландад мууранд зориулсан бараа бүтээгдэхүүний зах зээл  тус улсын эдийн засгийн чухал хэсэг болтлоо асар хурдтай өсөж байна. Тухайлбал мууранд зориулсан бараа, үйлчилгээний зах зээл 367.8 тэрбум бат болсон бол нохойных 226.8 тэрбум бат.

Судлаачдын тооцоолсноор, нэг муурны дундаж зардал сард 3.5-6.8 мянган бат болсон нь нохойнд зориулсан дундаж зардал 3.5-5.5 мянган бат байдаг байна.

Шинжээчдийн үнэлгээгээр, өнгөрсөн онд Тайланд улсад мууранд зориулсан бараа, үйлчилгээний зах зээлийн өсөлт бусад гэрийн тэжээвэр амьтдынхныг тэргүүлжээ. Муур тэжээх явдал нь Тайландын хүн амын дунд ихээхэн дэлгэрчээ. Тайландын хотын хүн амын өсөлт орон сууцны хомстол хүргэж байгаа тул хүмүүс орон зай бага шаарддаг муур тэжээхийг илүүд үздэг болсонтой холбоотой гэж шинжээчид онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top