Тайланд вакцины гэрчилгээ шалгахаа зогсоожээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

Тайландын Эрүүл мэндийн яам тус улс руу ирж буй аялагчдаас коронавирусний эсрэг вакцины гэрчилгээ шаардахаа больжээ.

Ийнхүү өнөөдрөөс /2023.01.09/ Тайландад ирж буй хүмүүсийн вакцины гэрчилгээг шалгадаг журмыг цуцалж байгаа талаар тус улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд Анутхин Чанвиракун мэдэгдсэн байна.

Тайланд улс өнгөрсөн бямба гарагт коронавирусний халдвартай холбоотой хэв журмыг чангатгасан байсан юм. Тэгвэл өнөөдрөөс уг арга хэмжээгээ цуцалж буйгаа мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top