Тайландад багш нь 100 сурагчийнхаа үсийг тайрч, шийтгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

Тайландын Бун Сам Пхан мужийн нэгэн сургуулийн багш 100 гаруй сурагчийнхаа үсийг тайрч, шийтгэсэн тухай “Bangkok Post” сонинд мэдээлжээ.

Хэрэг явдлын талаар нийгмийн сүлжээнд тавигдсан дүрс бичлэгийн тусламжтай мэдсэн байна. Дүрс бичлэгт өглөөний цугларалтын үеэр багш нь сурагчдынхаа үсийг хайр найргүй хайчилж байгааг үзүүлсэн байна.

Үүнтэй холбогдуулан Тайландын Боловсролын сайд Тринуч Тхиентхонг холбогдох байгууллагуудад хэрэг гарсан сургуулийн захирал болон багшийг шалгах үүрэг өгчээ.

1972 онд Тайландын цэргийн дэглэм сурагчдын гаднах төрхийн стандартыг чангатгаж, сурагчдын үсний засалтыг хүртэл нарийн заасан байна. 2020 оны хавар Тайландын Боловсролын яам сурагчдын үс засалттай холбоотой дүрмийг цуцалсан байна. Гэсэн хэдий ч ихэнх сургууль хуучин дүрмээ баримталсаар байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top