Трамп Камбож, Тайландын мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ-ын ерөнхийлөгч Камбож, Тайландын талтай утсаар ярьж, тус хоёр улсын хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг пүрэв гарагт хэлэлцэнэ гэж Доналд Трамп мэдэгджээ.

Энэ сарын 7-нд Тайланд, Камбожийн хил дээр зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Тайландын талаас найман цэрэг амь үрэгдээд байна. Тайландын арми Камбожийн хүчин хилийн бүс дэх Тайландын цэргийн байршлууд руу их буугаар гал нээсэн тухай мэдээлсэн. Мөн хариу болгон Тайландын нисэх хүчин Камбожийн цэргийн дэд бүтцэд цохилт өгсөн билээ.

Камбожийн үндэсний батлан хамгаалахын сайд дэлхийн хамтын нийгэмлэгт хандан энхийн хэлэлцээрийг зөрчсөн Тайландыг буруутгахыг уриалав. Хэлэлцээрийг талууд аравдугаар сард байгуулсан бөгөөд гарын үсэг зурах ёслолд АНУ, Малайзын удирдагчид байлцсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top