Тайландын лам нар хар тамхины шалгалтад бүдэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Тайландын Пхетчабун мужийн Бунг Сам Пхан дүүрэг дэх Буддын сүмийн лам нар хар тамхины шалгалтад бүдэрсэн тухай AFP агентлаг мэдээлжээ.

Лам нар даваа гарагт мансууруулах бодисын шинжилгээ өгсөн ба дөрвөн ламын сорьцод метамфетамин бодис илэрчээ. Тэднийг эмчилгээнд явуулсан байна. Сүмд лам нар үлдээгүй тул нутгийн иргэд буян хийж чадахгүй болсондоо сэтгэл нь зовниж байна гэж нутгийн албан тушаалтан Бунлерт Тхинтаптхай тус агентлагт ярьжээ. Тиймээс ойрын үед тус сүмд шинэ лам нарыг илгээхээр болсон байна. Нутгийн иргэд лам нарт хоол, хүнс хандивлан, буян үйлддэг аж.

НҮБ-ын мэдээллээр, Тайландыг Мьянмараас Лаосоор дамжуулан тээвэрлэдэг метамфетамин мансууруулах бодисын хамгийн том дамжин өнгөрүүлэх төв гэж үздэг байна.

Top