Таиланд айл өрхүүдэд нэг сая олсны ургамлын суулгац тараана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Таиландын Засгийн газар ирэх сард айл өрхүүдэд олсны ургамлын нийт нэг сая суулгац тараана. Зургаадугаар сарын 9-нд айл өрхүүдэд олсны ургамал тарих зөвшөөрөл олгосон шинэ журам үйлчилж эхэлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул мэдэгджээ.

Шинэ журмаар олсны ургамал гэртээ тарих хүсэлтэй айл өрхүүд энэ талаар орон нутгийн эрх баригчдад мэдэгдэх ёстой бөгөөд зөвхөн эм хэрэгсэлд ашиглах аж. Тусгай зөвшөөрөлгүй тохиолдолд олсны ургамлыг арилжааны зорилгоор борлуулахыг хоригложээ.

Таиландын хүн амын гуравны нэг нь газар тариалан эрхэлдэг байна. Тус улс нь 2018 оноос хойш олсны ургамлыг анагаах ухааны судалгаа, хэрэглээнд ашиглахыг хуулиар зөвшөөрсөн Зүүн өмнөд Азийн анхны орон болж байна. Таиланд марихуана, олсны ургамлын тариалалтаас жилд 10 тэрбум батын орлого олно гэж тооцоолж байна гэж Анутин мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.118.186) 2022 оны 05 сарын 12

arhi gedeg horni hajuud jinhene em lde,amerikuud ali hediin medeed hudaldaand gargachihsan,baruund gertee tarihig zuvshuurtsun,uriig ni tsetsegiin delguurees avna.

0  |  0
Top