Их Британийн Кентийн их сургуулийн эрдэмтэд гэрийн тэжээвэр амьтан хүнд хэр их хэмжээний мөнгөтэй дүйцэх аз жаргал өгдгийг тооцоолсон байна.
Судалгааг эдийн засагчдын боловсруулсан амьдралд сэтгэл хангалуун байх түвшнийг тодорхойлох аргачлалыг ашиглан явуулжээ. Судалгааны дүнгээс үзвэл гэртээ амьтан тэжээх нь 70 мянган фунттэй тэнцэх хэмжээний аз жаргалыг мэдэрдэг байна. Энэхүү судалгааг хүмүүсийн амьдралын түвшнийг нэмэгдүүлэх, амьдралд сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулахад ашиглах боломжтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )