Лондонд төвтэй “OnePoll” судалгааны компанийн судалгаагаар амьтан тэжээдэг хүмүүсийн гуравны нэг нь хүүхдүүдийнхээсээ илүү амьтныхаа гэрэл зургийг гар утсандаа хадгалдаг байна.
Амьтан тэжээгч жилд дунджаар 400 гаруй удаа амьтныхаа зургийг дардаг байна. Судалгаанд нохой, муур тэжээдэг хоёр мянган хүн оролцсон байна. Судалгаанд оролцогчдын 27 хувь нь амьтан бус хүүхдүүдийнхээ зургийг авдаг байна. Түүнчлэн зургаан оролцогч тутмын нэг нь хайртай амьтныхаа дүрийг биен дээрээ шивүүлжээ. Гэрийн тэжээмэл амьтан эзэмшигчдийн тал хувь нь нохой, муур нь дэргэд нь байхгүй бол сэтгэл хангалуун байж чаддаггүй бол 79 хувь нь аялахдаа хүртэл авч явдаг байна.
Тэр бүү хэл нохой, муур эзэмшигчдийн 27 хувь нь амьдрах орчноо солихдоо, 33 хувь нь гэртээ тавилга авахдаа хайртай амьтных нь тав тухад нөлөөлөх эсэхийг нь бодолцон үздэг байна. Судалгаанд оролцогчдын 45 хувь нь амьтандаа орондоо унтахыг зөвшөөрдөг бол 57 хувь нь амьтныхаа унасан үсийг цэвэрлэхэд долоо хоногт дөрвөн цаг зарцуулдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )